Хайрын шүлэг

Зүүдэнд минь инээж, зүрхэнд хайр шивнэсэн
Ялдам чамгүйгээр яах билээ зүрх минь
Дуулаад дуусаагүй дуу минь чи билээ
Мандаад жаргаагүй нар минь чи билээ

Урсаад тасраагүй он жилүүд өнгөрөвч
Ургаад хагдраагүй цэцэг чи билээ
Уйлаад тайтгарсан ухаарал чи билээ
Уясаад аргадсан хайр минь чи билээ
Урсаад тасраагүй он жил чи билээ
Ургаад хагдраагүй цэцэг билээ

Зүүдэнд минь инээж, зүрхэнд хайр шивнэсэн
Хагацаад холдоогүй сэтгэл чи билээ
Ханьсаад уйдаагүй жаргал чи билээ Асаад унтраагүй гал минь чи билээ
Ахиад олдохгүй хайр минь билээ

Дуулаад мартаагүй аялгуу чи билээ
Дурлаад дуусаагүй хайр минь билээ
Дуулаад дуусаагүй дуу минь чи билээ
Догдлол дүүрэн хайр минь билээ

Similar Posts

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн