Та хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалаад БНХАУ-аас 1кг-ийг  1500 төгрөгөөр хүргүүлж аваарай

Түгээмэл асуудаг асуултууд

Төлбөрөө эхэлж хэдэн хувийг төлж бараа захиалах вэ?

Та эхлээд сайтны үнийг 100% төлөх байгаа. Таны бараа ирсний дараа та тээврийн зардлыг төлнө.Тээврийн зардлыг бараа ирэхээр тооцдог байгаа.

 

 

Сайт дээр байгаа үнэ тээврийн зардал орсон үү?

Тээврийн зардал ороогүй дүн. Бараа бүрийн овор хэмжээ, бодит жин өөр байдаг тул бараа ирсэний дараагаар бид Эрээнээс Улаанбаатарт ирсэн тээврийн зардалыг авдаг. Барааны БОДИТ жин 1кг-с доош бол тээврийн зардал үнэгүй, +1кг тутамд 2000₮ нэмэгдэнэ. Овор хэмжээ ихтэй чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, зурагт, буйдан, хөргөгч гэх мэт овортой барааг м.кубээр бодно. 1м3 нь 140,000 төгрөг байна.

  

Энэ бараа яг зурагтайгаа адилхан ирэх үү ?

Та хятад худалдан авагчдын сэтгэгдэл гэсэн хэсэгт бичсэн хүмүүсийн сэтгэгдэл болон бараа авсан хүмүүсийн хийсэн бодит зургийг нь зарж буй барааний зурагтай харьцуулж харах боломжтой.

 

Хэрхэн сайн бараа худалдаж авах вэ ?

Таобао дээр бараа зарж буй бүх дэлгүүрүүд зэрэглэлээрээ ялгардаг ба  та борлуулалт сайтай зэрэглэл өндөртэй дэлгүүрээс бараа авбал илүү найдвартай мөн тухайн бараа дэлгүүрийн зэрэглэл өнгө хэмжээний сонголтоосоо хамаараад өөр өөр үнэтэй байдаг байгаа. Зэрэглэл муутай дэлгүүрээс бараа захиалбал цаад дэлгүүр нь бараагаа гаргахгүй удах ирж буй бараа нь чанар муутай байх магадлалтай. “Та үнэ дагаж чанар байдгийг анхаарна уу !”

 

 Ямар бараа оруулж ирэхийг хориглосон байгаа вэ?

Эм ургамлын төрлийн бодис, Буу түүнтэй ижил төстэй харагдах бүх бараа, Алтан гулдмай, Архи тамхи,Шингэн болон Шатамхай бодис, Хоол хүнсний бараа оруулж ирэхийг хориглодог.

Хөшиг болон метрийн барааг оруулж ирэхгүй учир нь хэмжээнээсээ жижиг ирэх магадлал өндөр болон буцаалт хийдэггүй байгаа.

 

Миний захиалсан бараа эвдэрсэн эсвэл захиалснаас өөр ирвэл яах вэ ?

Хэрэв таны захиалсан бараа тээвэрлэлтийн явцад эвдрэлтэй ирсэн эсвэл таны сонгосон сонголтоос өөрөөр ирсэн бол та бараагаа хүлээж авснаас хойш 2 хоног буюу 48 цагийн дотор буцаах эсвэл солиулах хүсэлт гаргах боломжтой. Ингэснээр таны хүсэлтийг бид Хятад дэлгүүрлүү нь асуудлыг шийдвэрлэхээр хүсэлт илгээдэг бөгөөд дахин 48 цагийн дотор танд хариу мэдэгдэнэ.

 

Миний захиалсан бараа зөв ирсэн хэдий ч надад таалагдахгүй эсвэл размер таарахгүй бол яах вэ ?

Таны захиалсан барааны сонголт зөв ирсэн боловч танд таалагдахгүй эсвэл хувцасны размер багадах, томдсон бол та нэмэлт төлбөр төлөөд бараагаа буцаах болон солиулах боломжтой. Буцаах төлбөр хэд болохыг захиалгын операторуудтай холбогдон лавлах боломжтой. 

*Хэрэглэсэн болон өөрийнх нь дагалдах хэрэгсэл, сав баглаа боодол нь байхгүй, үйлдвэрийн лац нь хөндөгдсөн бол барааг ямар ч тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу!

 

Сайтан дээрх анхны үнэ болон барааны линк дотор ороход үнэ нь яагаад өөр байдаг вэ?

Зурагны доор гарах үнэ нь линкэн доторх байгаа бараануудын хамгийн хямд барааны үнийг нь бичсэн байдаг. Линкэн дотогш ороход Өнгө гэсэн хэсэгт барааны загвар болон өнгө хэмжээнээс хамаараад үнэ нь өөрчлөгддөг болно. 

 

Хэрхэн төлбөрөө төлөх вэ?

Та шууд Qpay төлбөр төлөх болон интернет банк, мобайл банк мөн ATM-р гүйлгээний утга дээр захиалгын дугаар гэсэн дугаарыг бичээд төлбөрөө хийж болно.

  

Захиалсан бараа хэзээ баталгаажиж захиалагдах вэ?

Та төлбөрөө QPay болон картаар төлсөн бол шууд баталгаажна. Харин данс шилжүүлгээр төлсөн бол ажлын цагаар баталгаажна. Төлбөр төлөгдсөний дараа Даваа - Баасан гаригт 09:00-18:00 цагийн хооронд, Бямба гаригт 11:00-16:00 цагийн хооронд тухайн өдрөө хянагдан захиалагдах болно.

 

Захиалсан бараа ямар хугацаанд ирэх вэ?

Захиалсанаас хойш овор багатай бараа 7-10 хоногт овор ихтэй бараа 10-14 хоногт ирнэ.

 

Захиалсан барааг гэрт хүргэж өгөх үү ?

Та бараа захиалахдаа сонгож болно. Улаанбаатар доторх болон Орон нутгийн  хүргэлт 24 цагийн дотор гэртээ хүргүүлэх эсвэл орон нутгийн  унаад хүргэж өгөх боломжтой байгаа .

 

 

  

 

Хятадын ямар сайтаас захиалга хийдэг вэ?

Манайх Taobao болон Tmall-с захиалга хийгддэг. Та taobao, tmail-ийн линкээ манай сайтын хайлтын хэсэгт хуулаад хайгаад үзээрэй.

 

Хятад доторх тээвэр гэж юуг хэлэх вэ?

Хятад доторх тээвэр нь цаад дэлгүүрийн мэддэг тавьж өгсөн зардал байдаг байгаа бидэнд хамааралгүй байдаг. Дэлгүүрийн хол ойроос хамаараад Хятад доторх тээврийн зардал нэмэгддэг байгаа.

  

Барааны чанарыг яаж мэдэх вэ?

Та барааны чанарыг Хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсэгт орж бодит зураг харж сэтгэгдлийг харах боломжтой мөн Дэлгүүрийн зэрэглэлээс харах боломжтой байгаа.

  

Танайх хэр найдвартай вэ?

Та манай оффис дээр ирээд бараа захиалах боломжтой байдаг. 

 

 

Захиалсан бараа бүгд нэг дор захиалсан өдрөө ирэх үү?

Дэлгүүрийн байрлалаас шалтгаалаад Захиалсан бараа тань наана цаана нь ирэх тохиолдол байгаа. Нэг дэлгүүрээс хамтад нь захиалсан бол нэг дор ирэх болно.

 

Захиалсан барааныхаа хэмжээ болон өнгө хэлбэр дүрсийг сольж болох уу?

Бараа тань цааш захиалагдчихсан бол солих боломжгүй байдаг Хараахан захиалгад ороогүй бол солих боломжтой.

 

Цаад хятад дэлгүүртэй холбогдох боломжтой юу ?

Та Сайтын баруун доод буланд байрлах Операторууд онлайн байна гэсэн чатын хэсэг болон Фэйсбүүк пэйж хуудсанд чат илгээн холбогдож барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон олохгүй байгаа бараагаа хайлгах захиалгын операторуудаар дамжуулан цаад хятад дэлгүүртэй холбогдох боломжтой байгаа.

 

Би олон ширхгээр бараа авбал хямдрал бий юу ?

Бид хятад борлуулагчтай холбогдож хямдрал асуух боломжтой ба их хэмжээгээр бараа авах гэж байгаа тохиолдолд дэлгүүрийн зэрэглэл, хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсэгт бодит зураг байдаг ба  зарж буй барааны зурагтай харьцуулж харсан эсэх мөн эхлээд 1,2 ширхгээр худалдан авалт хийж барааны чанарыг харсны дараа олон ширхгээр авах боломжтой юм.

 

Нэг дэлгүүрээс олон бараа авахад тус бүр дээр хятад улс доторх тээврийн зардал нэмэгдэж  байна яагаад ?

Тухайн дэлгүүр тус бүр дээр нэмж бодож байвал өөрчлөх боломжгүй бүгд нэг тээврийн зардал авч байвал өөрчилж өгөх боломжтой байгаа.

 

Тоног төхөөрөмж захиалбал яах вэ ? 

Таны захиалах гэж байгаа хос бараа бол  хосоороо ирэх шинэ хуучин эсэхийг оператораас лавлаж асуух мөн та бараа захиалаад сагсан хийх явцад байрлах нэмэлт гэсэн хэсэг дээр Захиалгын ажилтанд авах барааны талаар нэмэлт мэдээлэл өгөх машины арлын дугаар он тухайн барааны загвар код гэх мэт зүйлсийг бичих шаардлагатай.

 

please_wait_basket_checking

0%

Уншиж байна