Та хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалаад БНХАУ-аас 1кг-ийг  1500 төгрөгөөр хүргүүлж аваарай

Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • Энэхүү нөхцөл журам нь Tsakhim.mn -ийн (цаашид САЙТ гэнэ) захиалгат онлайн худалдааны зөвлөн зуучлах үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.
  • Энэхүү журмын хэрэгжилтэнд байгууллага болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.
  • Үйлчлүүлэгч үйлчилгээ авахаасаа өмнө энэхүү журамтай сайтар танилцах ба журамд тусгагдсан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах эрх нээгдэнэ.

 

ХОЁР. ЗАХИАЛГА

2.1 . Манай сайт нь үйлчлүүлэгчдийг БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй www.Tsakhim.mn сайтаар дамжуулан зуучлах, хэрэглэгчдэд бараа сонгох талаар зөвлөгөө өгөх, сонгосон барааг захиалж өгөх, захиалсан барааг тээвэрлэн авч ирэх, ирсэн барааг хүргэж өгөх, барааны буцаалт хийх зэрэг цогц үйлчилгээг үзүүлнэ.

2.2 Захиалгын үйлчилгээ нь www.Tsakhim.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр болон оффис дээр биеэр ирж захиалах бөгөөд хэрэглэгч захиалга өгснөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.

2.3 Захиалгын үнэ болон үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч зөвшөөрөн төлбөр хийгдсэнээр захиалга баталгаажна.  Баталгаажсан захиалгыг

 2.4 Үйлчлүүлэгч Эрээн хотод байгаа бараанаас захиалсан тохиолдолд 3-4 хоногт, Эрээн хотоосбусад хотод байгаа барааг захиалсан тохиолдолд манай компанийн Эрээн хот дахь агуулахад ирсэн өдрөөс хойш 3-4 хоногт Улаанбаатар хотод ирнэ. Бүх нийтийн баяр ёслол,гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдаж болно. 

 

ГУРАВ. ҮНЭ

3.1 Барааны үнийг сайтын захиалгын систем автоматаар тооцоолон гаргана.

3.2 Сайт дээрх захиалгын үнэнд Хятадаас Улаанбаатар хүртлэх тээврийн зардал ороогүй бөгөөд Улаанбаатарт бараа ирсэний дараагаар бодит жин болон бодит овор хэмжээгээр тооцож тээврийн зардалыг захиалагчаас нэхэмжлэнэ.

  • Барааны үнэ
  • Тухайн барааны ЭРЭЭН хот хүртлэх хүргэлтийн үнэ
  • БНХАУ-аас Монгол улсад сайтын агуулах хүртэлх тээврийн зардал

 

ДӨРӨВ. ТӨЛБӨР

4.1 Хэрэглэгч бараа захиалгын үнийн 100 хувийг төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн худалдан авалтыг захиалгын журмын 2.3-т заасан хугацаанд хийнэ.

4.2 Бараа захиалгын үнэ автоматаар MNT (төгрөг)-р бодогдож хийгдэх бөгөөд систем хөрвүүлэхдээ тухайн өдрийн CNY зарах ханшаар тооцогдон хөрвүүлэгдэнэ.

4.3 Төлбөрийг бэлнээр болон дансаар төлөх боломжтой.

 

ТАВ. ТЭЭВЭРЛЭЛТ, БАРАА ОЛГОЛТ

5.1 Тээвэрлэлт нь БНХАУ дахь хүргэлт, БНХАУ-аас Монгол хүртэлх тээвэрлэлт гэсэн 2 үндсэн үе шатаас бүрдэнэ.

5.2 БНХАУ дахь хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээгээр нийлүүлэгч хүргэлтийг бүрэн хариуцна.

5.3 Бараа бүтээгдэхүүн САЙТ-н БНХАУ дахь агуулахад хүргэгдэн, Монгол улсруу ачигдсанаас хойш хэвийн ажиллагаатай үед дунджаар 3-4 хоног дотор хэрэглэгчид хүрнэ.

5.4 Веб сайт дээрх барааны төлж буй дүнд тээврийн зардал ороогүй бөгөөд Улаанбаатарт ирснийх нь дараа тээврийн зардлыг бодит жин болон овор хэмжээгээр нь тээврийн зардалыг тооцуулан тээврийн зардалыг төлөн захиалсан бараагаа авна.

5.5 Барааны бодит жин 1 кг-с доош бол тээврийн зардал үнэгүй, нэмэгдэх 1кг тутамд 2000₮ нэмэгдэнэ. Овор хэмжээ ихтэй чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, зурагт, буйдан, хөргөгч гэх мэт овортой барааны тээврийн зардлыг м.кубээр бодно. 1м.куб нь 140,000 төгрөг байна. 

5.6 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа гарын үсэг зурж, хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад САЙТ хариуцлага хүлээхгүй.

 

ЗУРГАА. ХҮРГЭЛТ

6.1 САЙТ хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

6.2 Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч захиалга өгөх үедээ мэдэгдэх бөгөөд хүргүүлэх газрын байрлалаас шалтгаалан хүргэлтийн үнэ тогтоогдож, захиалгын төлбөр дээр нэмж тооцогдоно.

6.3 Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ.

6.4 Орон нутгийн хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.

 

ДОЛОО. БАРАА БУЦААЛТ

7.1 Бараа буцаах ба солиулах

Үйлчлүүлэгч захиалсан бараагаа хүлээж авахдаа заавал шалгаж авна. Барааг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор барааг буцаах эсвэл солиулах хүсэлтийг байгууллагад гаргана. 24 цаг хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээж авахгүй.

Бараа буцаах нөхцөл:

7.2 Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг буцаахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл гарах бүх зардал багтана.Тухайлбал Улаанбаатар хотоос Эрээн хүртэл, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэлх

7.3 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг буцаахад гарах зардлыг дараах байдлаар хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэлх тээврийн зардлыг үйлчлүүлэгч 60%, байгууллага 40%, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэл гарах тээврийн зардлыг байгууллагын зүгээс үйлдвэрлэгч, нийлүүлэгчээр гаргуулах талаар зөвшилцөнө. Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгч хариуцна.

7.4 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг байгууллага буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг байгууллага хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэлх

7.5 Бараа буцаахад зөвхөн барааны үнийг тухайн захиалга хийгдсэн өдрийн юаний ханшаар хөрвүүлэн бодож үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ. Бараа захиалахад төлсөн тээврийн хөлсийг буцаан олгохгүй.

 

7.6 Орон нутгийн үйлчлүүлэгчийн хувьд бараа буцаах болон солиулахад гарах зардлыг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлэх ба орон нутгаас Улаанбаатар хот хүртэлх, Улаанбаатар хотоос орон нутаг хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

7.8 Барааг буцаах эсвэл солиулахад тохиолдолд үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн шаардлагын дагуу өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, ярлик тэмдгийг хаяагүй байх шаардлагатай. Үйлчлүүлэгч энэхүү заалтыг зөрчсөнөөс болж үйлдвэрлэгч, нийлүүлэгч бараа буцаах, солиулах хүсэлтийг хүлээж аввахгүй буцаах тохиолдолд үүнээс үүдэн гарах бүх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.

7.9 Буцаалтын төлбөрийг барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч шалган хүлээн авч төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн даруйд үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ.

7.10 Бараа солиулах тохиолдолд барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч руу буцаан явуулах, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу дахин авч ирэх хугацаа 14-21 хоног байна.

 

7.11 50х50х50см хэмжээнээс ихтэй цахилгаан барааг эдрэлтэй ирсэнээс бусад дохиолдолд буцаах болон солих боломжгүй.

7.12 Буцаах барааны тээвэрлэлтийн хөлс нь Хятадаас ирсэн тээврийн зардалаас  2 дахин өндөр байдаг бөгөөд Улаанбаатараас Хятадын Эрээн хот, Эрээн хотоос тухайн барааны дэлгүүр хүртлэх Хятад доторх тээвэрлэлт гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. 

 

НАЙМ. ХОРИОТОЙ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА

8.1 Гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Тухайлбал:

  • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
  • Хортон ургамал, амьтан;
  • Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
  • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл

8.2 Тусгай зөвшөөрлийн лиценз шаарддаг бараа бүтээгдэхүүн захиалах тохиолдолд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн лицензтэй бол САЙТ-аар Монгол улсын гааль хүртэлх гүйцэтгэлийг гүйцэтгүүлж болно.

 

ЕС. ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА

9.1 Онлайн дэлгүүрүүдийн бүх төрлийн хямдралтай худалдаанд хамрагдаж болох ба хямдралын хугацаа нь 2.4 зүйлд заасан бараа худалдан авалтын хугацаанд багтах ёстой.

9.2 Баталгаат эх сурвалж бүхий купонтой худалдааг тухайн дэлгүүрийн журмын дагуу гүйцэтгэнэ.

 

 

АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь САЙТ-тай хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд САЙТ хариуцлага хүлээхгүй.

10.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна

 

АРВАН НЭГ. БУСАД

11.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцлаж болно.

11.2 Захиалгыг цуцласан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.

11.3 Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.

 

 

 

ХҮРГЭЛТИЙН БҮСЧЛЭЛ

 

1 Манай байгуллага зөвлөн зуучлах үйлчилгээ ба тээвэрлэлтийн үйлчилгээ авсан үйлчлүүлэгчид барааг нь үнэгүй хүргэж өгөх нэмэлт үйлчилгээ үзүүлнэ. Бараа хүргэлт Улаанбаатар хотын дараах бүсчлэлд хийгдэнэ. Улаанбаатарын хотын урд зүг буюу Сүхбаатарын талбайгаас Зайсан толгой хүрэх зам дагуу, хойд зүг буюу Сүхбаатарын талбайгаас 32-н тойрог хүрэх зам дагуу, баруун зүг буюу Сүхбаатарын талбайгаас Драгон үйлчилгээний төв хүртэл зам дагуу, зүүн зүг буюу Сүхбаатарын талбайгаас Офицерын тойрог хүрэх зам дагуу байна.

6.1.2 Орон нутгийн үйлчлүүлэгчийн захиалсан барааг тухайн орон нутгийн шугамын унаанд өгч явуулах ба үйлчлүүлэгч барааныхаа бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авч гарсан зардлыг төлнө. Үйлчлүүлэгч барааг хүлээж авсан даруйдаа байгууллагад мэдэгдэх ба мэдэгдээгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг хүлээнэ.

           

please_wait_basket_checking

0%

Уншиж байна