/ / / Их хувь заяа

Их хувь заяа

18,900

Төлбөрийн карт
Ангилал:

Тайлбар

Баруун зүүнээ хөшиглөн хөндөлдөн дүнхийх Намнан уулын өвөр Цагаан бургас хавь хэдэн гэрийн гаднаас ачаатай хөтөлгөө морьтой хоёр хүн өглөө нарнаар гараад яаралгүй сажилна.
“Эр өсөж, эсгий сунадаг. Магсаржав чи одоо номын мөр хөөх цаг чинь боллоо. Номын мөр хөөнөө гэдэг чинь зүгээр л номын бараа хараад сууна гэсэн үг бишээ, мэдэв үү хө чи” гэж Сандагдорж гуай үгээ таслан унжруулан ярьж явахдаа хүүгээ нэг ёсондоо биеэсээ хөндийрүүлж байгаа нь тэр ажээ. Эцгийгээ тухтайхан суугаад удаахан шиг сургаал тавивал өвдөг сөхрөн хүлцэнгүй сууснаа “за бос” гэж хэлж гүйцэв үү үгүй юу год харайн үсэрч гардаг хүү одоо эмээлийнхээ бүүрэг ширтэн явахад эцэг нь өрөвдөвч сэтгэлээ барьж тэгэх тусмаа дуу нь нэг чангарч нэг намдан юм ярьж явна. Гол хөндийгөөр  тарианы газар үе үе бараантаж нарийхан дэвсгэр гудас дэвссэн юм шиг, ногоон дээлийн нөхөөс шиг харагдана.